СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гар аргаар алт олборлогчоос БОАЖГ-ын мэргэжилтэн хахууль авчээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
10 сарын өмнө

Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, GPS мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Баянмөнх албан тушаалаа урвуулж хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид шалгаж дуусжээ.

аж. Тэнд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Мөнхбаялагт хайрхан" ЗБН нөхөрлөлийн ахлагч Д.Далайнямд давуу байдал олгож, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны долдугаар сард хахууль авсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон гэнэ.

Д.Баянмөнхөд холбогдох хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт хянаад албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглан хахууль авсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.