?LIVE: Э.Хашчулуун: “Эрдэнийн босго” ХХК-ийн уурхайг битүүмжлэх НПГ-ын шийдвэр хувьцаа эзэмшигчдийг хохироож байна

Нийслэлийн прокурорын орлогч А.Энхжаргалын “битүүмжлэх” шийдвэр нь хэрэгт шалгагдаагүй “Эрдэнийн босго” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчийг хохироож байгаа талаар хувьцаа эзэмшигчдийн өмгөөлөгч мэдээлэл хийв.

Өмгөөлөгч Э.Хашчулуун: 

“Мөнхдалай энержи” ХХК нь “Эрдэнийн босго” ХХК-нд хөрөнгө оруулж, 60 хувийн хувьцааг нь эзэмшдэг. Дөрвөн хувьцаа эзэмшигчтэй бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй нь холбоотой эрүүгийн хэргийг шалгаж байх явцад “Эрдэнийн босго” ХХК-ийн уурхайг битүүмжлэх шийдвэрийг НПГ-аас гаргасан. Энэ хэргийн хүрээнд тус хоёр компани ямар ч хамааралгүй. . “Мөнхдалай энержи” ХХК энэ хэрэгт гэрчээр дуудагдаагүй яллагдагч биш, шүүгдэгч биш байтал хөрөнгийн битүүмжилсэн байна. Нэг хувьцаа эзэмшигчтэй холбоотой эрүүгийн хэрэг дээр компанийн уурхайг битүүмжилж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, бусад хувьцаа эзэмшигчдийг хохироож болохгүй гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.