Хүчингийн гэмт хэрэгт холбогдож, Станбул руу оргосон этгээдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагаас иргэн “Б” гэгчид холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан Хүчиндэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хөвсгөл аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.

Яллагдагч “Б” гэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд тэрээр 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор Оросын холбооны улс руу оргож, улмаар БНТУ-ын Станбул хотруу явсан болох нь тогтоогджээ.

Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж ажилласан бөгөөд Засгийн газрын “5ш” ажиллагааны хүрээнд “Б”-ыг БНТУ-ын Станбул хотод гадаадын иргэдийн асуудал хариуцсан албаар дамжуулан баривчлуулж, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад нислэгээр ирүүлж, тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан.

“Б”-г 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хуяглан хүргэж, Хөвсгөл аймаг дахь ШШГГ-ын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

nhgn ghjn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.