СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орос III сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 143 гомдол, мэдээллийг шалгажээ. 

Түүнчлэн эрүүгийн 832 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна. 

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-“Б” нь Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх;
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан “О” нь хуульд заасан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх;
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;

-Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан тушаалтан “А” нь хахууль авсан гэх;
-“Б” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа  бусдаас хахууль авсан гэх;
-“Мал эмнэлгийн сорил, баталгаажуулалтын улсын лаборатори” ТӨААТҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “У” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
103.111.68.3

йиймэрхүү ичих гутах айхаа мэдэхээ байсан үнэг шиг чартганасан лалоын юмнуудаа ч дийлэхгүй аманд нь орсон атг эрүүгийхэн прокроруудыг бүгдэнгий нь хөөж гадаадад гарч зугтсан энмэтийн цайчихсан чөтгөрүүдээс мөнгөө авьяаааааа ард түмэээнннн

Зочин
10 сарын өмнө
103.212.116.18

КиноҮйлдвэрииг идсэн ихэр ах солонготой нь цуг шүүж улсыг хохиролгүй болго саяхан оюутан хүүхдииг зодож маажсан байсан биздээ. Архичин өвгөн дээрэлхүү гэж энэ хужаагийн хогнууд.

Зочин
10 сарын өмнө
192.82.74.157

Энэ хүний хүү, хамтран амьдрагч өвгөн хоёр нь хүн дайрч алсан хэргүүдээ мөрдөн байцаах, прокурорын шатанд авилга өгөөд хэрэгсэхгүй болгуулсан гэж хуульчид мэддэг юм байна лээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.