Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм.
Энэхүү төрийн айлчлал хийхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг зарим хэсэгт түр хугацаанд хязгаарлана.
Тодруулбал, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө зэрэг зарим гудамж, замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.