СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-21

Маргааш "Хөдөлмөр эрхлэлтийн сан", "Нийгмийн даатгалын сан"-ийн мэдээллийг ил болгоно

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
11 сарын өмнө

Засгийн газрын тусгай сангуудыг шилэн болгох Ерөнхий сайдын албан даалгаврын хугацаа зургаадугаар сарын 1-нд дуусна хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэв.

Тэрбээр, Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд шилэн ажиллагаа гуравдугаар сарын 27-нд эхлэж www.shilen.gov.mn систем ажиллаж эхэлсэнээс хойш нийт 1,472,558 удаагийн хандалт, 57,123 мөр өгөгдлийг мэдээллийн санд оруулаад байна.

Шилэн ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын гаргасан хугацаатай албан даалгаврын хүрээнд нийт 25 тусгай сангийн мэдээллийг ил болгох үүрэг хүлээсэн.

Shilen.gov.mn-д одоогоор Засгийн газрын ХАА сан, ЖДҮ сан, Соёл урлагийн сан, Улсын авто замын, Нийгмийн халамжийн сан, Хүүхдийн төлөө сан гэсэн зургаан сан нээлттэй байршаад байна.

Ерөнхий сайдын өгсөн хугацаатай албан даалгаврын хугацаа зургаадугаар сарын 1-нд дуусна. Шилэн ажиллагааны тайланг тавдугаар сарын 31-нд Ерөнхий сайдад танилцуулна.

Мэдээлэл огт ирүүлээгүй 10 сан байна. Уг тусгай сангуудын захирлууд болон холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал ч яригдана.

Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд байгуулагдсан “Шилэн штаб” маргааш хөдөлмөр эрхлэлтийн сан болон нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ил болгохоор ажиллаж байна хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.