СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-19

Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
11 сарын өмнө

Монголбанк олон улсын TIER II түвшинд магадлан итгэмжлэгдсэн дата төвтэй боллоо. Цахим шилжилтэд манлайлан оролцогчийн хувьд Монголбанк нь энэхүү дата төвийг төрийн байгууллагуудаас анхлан байгуулж, ашиглалтад хүлээн авч байна.

Орчин үеийн дата төвийн дэд бүтэц, технологийн шийдлээр бүрэн тоноглогдсон уг дата төвийг ашиглалтад оруулснаар үндэсний төлбөрийн системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, үүсэж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм. “Uptime Institute” олон улсын магадлан итгэмжлэх байгууллагаас олгодог тус сертификатыг өмнө нь Монгол Улсын банкны салбарын хоёр байгууллага авч байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.