СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-18

🔴LIVE: “Эко Глобал Ложистикс” ХХК 2022 онд улсад 20.8 тэрбумын татвар төлж, ТОП-100 ААН-ийн нэгээр шалгарлаа

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

Тээвэр ложистикийн “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистик” ХХК-ийн охин компани “Эко Глобал Ложистикс” ХХК 2022 онд улсад 20.8 тэрбумын татвар төлж, Монгол улсын ТОП-100 ААН-ийн 24 дүгээр байранд шалгарлаа.

“И-коммодитс Монголиа Интеллижент Ложистик” группийн дэд захирал Ш.Нэргүй:

-“Эко Глобал Ложистикс” ХХК өнгөрсөн жил ТОП-100 аж ахуй нэгжийн 93-т жагсаж байсан бол энэ жил 24 дүгээрт байрт урагшилсан нь жилийн хугацаанд бид сайн үр дүнтэй ажилласныг илтгэж байна. Мөн манай групп компани “И-коммодитс Монголиа Интеллижент Ложистик” ХХК 34 тэрбум төгрөгийг татвар, хураамжийг төвлөрүүлсэн.

Ингээд компанийнхаа нийт ажилчид болон жолооч, инженер техникийн ажилчдадаа баяр хүргэмээр байна. Та бүхний хичээл зүтгэл, биднийг энэхүү амжилтад хүргэлээ. Манай компани 1000 орчим жолооч, тээвэрчидтэй ажилладаг. Мөн 200 орчим инженер техникийн ажилчинтай. Ирэх жилийн тухайд тээвэрлэлтийн тоогоо нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Манай компани цаашдаа илүү их амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас 42 сая тонн нүүрс экспортолно гэдэг зорилт тавьсан. Гэсэн ч нүүрс тээвэрлэлтийн хилээр нэвтрүүлэлт буурч байна. Өнгөрсөн долоо хоногт 1200-1300 машин хилээр гарч байсан бол өнөөдрийн байдлаар 500-600 машин гарч байна. Энэ нь хятадын зах зээл дэх нүүрсний үнийн уналттай холбоотой. Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ажил хараахан дуусаагүйтэй холбоотой гэж харж байна. Нэвтрүүлэх чадвар сайжирч, төлөвлөж байгаа ажлууд хийгдсэн тохиолдолд экспортын тоо тэр хэрээр нэмэгдэнэ. Ингэснээр аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирна гэж найдаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Gansuhk
11 сарын өмнө
103.140.10.198

Anhnii 40n jolooch doo hezee anhnii amlaltaa bieluuleh gej back daa tureeseer ogon gej 2r Jill garan yawuulsan daa ta nar

Nuguu
11 сарын өмнө
192.82.77.57

Nuguu l uul uurhai nuurs

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.