Америк, Хятадын уулзалтын дараа Азийн хөрөнгийн бирж сэргэлээ

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Буэнос Айрест болсон Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтын хүрээнд Дональд Трамп, Си Жиньпин нар уулзаж гар барьсан. .

Удирдагчдын харилцан зөвшилцлийн дараа шинэ долоо хоногийн эхэнд Азийн хөрөнгийн бирж сэргэсэн үзүүлэлттэй байна. .

Талуудын харилцан зөвшилцөл дэлхийн эдийн засагт харьцангуй дулаан уур амьсгал авчирсан ч шинжээчид төдийлөн итгэлтэй бус байна. Учир нь гэсэн тайлбарыг эдийн засгийн шинжээчид өгч байна.

 

62CB4JHVWII6RGOCZ7FG7T3BBQ

 

Америк, Хятадууд харилцан бараа бүтээгдэхүүнүүдийнхээ татварыг нэмж, нэгнээ буруутгасан. Өнгөрсөн амралтын өдөр Аргентинд хийсэн тохиролцоогоор Вашингтон Хятадын бараа бүтээгдэхүүнд тавьсан татварын хэмжээгээ ирэх гурван сарын хугацаанд өөрчлөхгүй. .

Мөн талууд худалдааны дайны эхлэл болсон технологийн шилжилт, оюуны эрхийг хамгаалах, цахим хулгай зэрэг асуудлыг нэн даруй гэрээ хэлэлцээрийн замаар шийдэхээр санал нэгдэв. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний наймаанд тэгш бус харилцааг бууруулна гэжээ.

. Өөрөөр хэлбэл нэгэнт нэмэгдсэн татварыг дахин өөрчлөхгүй, харин цаашид дахин нэмэгдэхээс сэргийлсэн үйлдэл гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.