СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-17

🔴LIVE: УИХ-д суудалтай гурван нам хэлэлцээд УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох санал дээр нэгджээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-д суудалтай намууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-УИХ-д суудалтай намуудын төлөөлөл өчигдөр уулзаж, тодорхой асуудлуудаар зөвшилцөж, шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ хоёр үндсэн зарчим барьдаг.

УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллахад иргэдийн зүгээс холимог тогтолцоог байж болно гэж үзсэн. . Гэхдээ тойргийн төлөөлөл давуу байх санал байгаа. Иргэд 152 гэсэн тоог дэмжихгүй, бууруулах шаардлагатай гэсэн.

Тиймээс УИХ-д суудалтай гурван нам ярилцаад УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, тойргоос 76, намын жагсаалтаас 50 гэсэн хувилбараар УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар шийдвэрлэлээ.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

-Монгол орон даяар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг өрнөж байна. Парламентыг гишүүдийг сонгох тогтолцоо болоод тоон дээр тодорхой хэмжээний өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага тулгарсан. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт дутуу хийгдсэн. Тоог нэмж, тогтолцооны өөрчлөлт хийхээр бүх зүйл сайхан болох мэт хэт өндөр хүлээлт тавьдаг асуудалд анхаарах ёстой.

АН-ын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн чиглэлээр хүний эрхийг хамгаалах асуудлыг дээшлүүлэх, шүүхийн хараат бус болгох зэргээр таван багц, 18 саналыг хүргүүлсэн. Тогтолцооноос бусад асуудал энэ удаа хэлэлцэгдсэнгүй. 

Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдаад 76 нь можаритор, 50 нь пропорцианалиар сонгогддог 126 гишүүнтэй байя гэдэгт санал нэгдэж байна. 126 гэдэг тоонд үндэслэл бий.

1992 оны анхдугаар Үндсэн хуулиар 76 гишүүнийг тогтоохонд нэг гишүүнд 127 000 иргэн ногдож байсан. Тэр харьцаагаар бодоход 126 гэдэг тоо төлөөлөх чадварт нийцэж байна. 

ХҮН-ын дарга Т.Доржханд: 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол нийгмийн хүлээлт үүгэсэн асуудал. Эцсийн шийдвэр гаргах мөчид ирээд байна. УИХ-д суудалтай намуудын удирдлага өчигдөр маш удаан хугацаагаар хэлэлцэж, ярилцсан. УИХ-ын гишүүдийн тоог бууруулах асуудал нэлээд яригдлаа. Иргэд тогтолцооны асуудлыг дэмжиж байна. Ганц асуудал нь 152 ихдэж байгааг хэлсэн. 

. 2040 он гэхэд Монгол Улсын иргэд 5 сая болно. 2050, 2060 он гэхэд 10 сая болно. Үндсэн хуулиар байнга оролдоод байх юм уу эсвэл одоо ирээдүйгээр харсан шийдвэр гаргах уу. Энэ бол УИХ-д суудалтай нэг л намын байр суурьтай. Зөвшилцөж, олонхоороо шийдвэр гардаг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

О,доржсүрэн
11 сарын өмнө
202.55.188.87

Улсын.йх,хурлын.гйшүүдын..тоондоо.байгаа.юм.бйшээ.хүндээ.байгаа.юм.шүүдээ.мэдүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.