СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-17

Иргэддээ загнуулсан УИХ хөдөлж эхэллээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг сонгогчдодоо танилцуулах уулзалтыг хийсэн. Энэ үеэр ард иргэдийн зүгээс уг хуулийн төсөлтэй танилцахаас илүүтэй УИХ-ын гишүүдийг шүүмжлэж загнах нь их байсан бөгөөд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон гэмт хэргийн агуулга бүхий мэдээ мэдээллийн үнэн худлыг тодруулах нь их байжээ.

Мөн иргэдийн амьдралын чанар доройтож, үнийн өсөлтөд туйлдаж, шударга бус байдал эрчимжих болчихоод байхад УИХ ч, Засгийн газар ч яагаад дорвитой, бодитой, хурдтай ажиллахгүй байна вэ гэдэг асуултыг ихээр тавьсан байна.  

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутгийн томилолтоосоо ирсэн даруйдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзаж, амьдралын бодит нөхцөл байдлыг дээшлүүлж, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг шинэчлэх, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох чиглэлээр бодит шийдвэр гаргах шаардлагатай болсон талаар ярилцжээ. Мөн энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр буюу энэ сарын 16-нд хуралдаж, дээрх асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.  

Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн мөн нэг онцгой анхаарал хандуулж хөндсөн сэдэв нь  явдал. Уг зорилтот мэдээллийн улмаас парламентын засаглалын нэр хүнд унаж, улмаар байна. Гол нь, хэрэв энэ байдал цаашид удаан үргэлжилбэл монгол төрийн легитим чанар алдагдаж, дахин сэргэх аргагүй нөхцөл байдал үүснэ гэдгийг УИХ-ын гишүүд онцоллоо.

.

Ямартай ч, УИХ-ыг гэмт хэргийн үүр уурхай хэмээн харлуулах сонирхлын ард УИХ болон Засгийн газрын хооронд сонгууль болж буй мэт дүр зураг харагдах болсон нь нууц биш. Харин өчигдрийн бүлгийн хурлаар Засгийн газар сонгуульд орохгүй, УИХ ажлаа дүгнүүлж сонгуульд оролцоно шүү гэдгийг засагтаа шууд биш ч далдуур сануулжээ.

Д.ЦОЛМОН 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
66.181.185.202

Их хурлынхаа танхимд нохой гахай худалч хулгайч луйварчин дээрэмчин лалар чацга бүлдэг бөөсөг юу юуч гэлээ элдэв юмаараа дуудалцаад сууж байдаг шорон хэллэгтэй хүмүүст хэн итгэх билээ

Зочин
11 сарын өмнө
66.181.160.92

....Өмнө нь УИХ ын гишүүд бус....ЗГ ..ЕС л...Сонгуульд #Оролцох мэтЭх оронч сэтгэл зүтгэл гаргаж ажиллаж бсандаа л... УИХ ийг ард түмэн...#Тараахаас сэргийлж өдий зэрэгт хүрсэнээ мэддэгүй Ёс суртахуунгүй УИХ гишүүд...Одоо юуных нь дахин сонгогдох бэ...90% нь аль хэдийнээ..#Оо бсоон...Өөрсдөөсөө буруугаа хай ..ЗГ ЕС д талархаж 1 үзсэн бна уу даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.