"Улаанбаатар гурил" ХХК байгальд ээлтэй технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон бусад төлөөлөл Дархан-Уул аймаг дахь “Улаанбаатар гурил” ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа.
Тус компани 2001 оноос үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дотоодын 1000 гаруй тариаланчаас 812 тэрбум төгрөгийн улаанбуудай худалдан авч, 1.4 сая тонн улаанбуудай тээрэмдсэн амжилттай ажиллаж байна.

347109756 597290332376200 194438247927064626 n
төдийгүй цаашид экспортлох бүрэн боломжтой. “Дотоодын хэрэглэгчдийг хүнсээр хангаад зогсохгүй дэлхийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхийн төлөө ажиллах”-ыг Ерөнхийлөгч уриалсан юм.
Тус компани хамгийн сүүлийн үеийн эко горимтой Алапала брэндийн босоо технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. 100 хувь автомат энэхүү технологи нь цахилгаан зарцуулалтыг 25 хувь, цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг байгальд ээлтэй юм.

346657733 996782218156982 3764105854732058263 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.