ОБЕГ-аас залуу хосуудын хуримыг хийж, гал голомтыг нь бадраалаа

Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хамтран хуримын ёслолын арга хэмжээг өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа.

345661287 162333869893735 8907445383001763131 n 1024x768
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Эхбаярыг хуримыг хийж, гал голомтыг нь бадраалаа.

345646863 628100875890821 2502890216616827053 n 1024x768

Хосуудын гэрлэх ёслолын арга хэмжээнд алба хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөд нь оролцож, аз жаргалтай, баярт мөчийг нь хуваалцсан юм гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.