ХХААХҮЯ түймэрт өртсөн өрхүүдэд тусламж үзүүллээ

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар Дорнод аймгийн түймэрт өртсөн сумдад ажиллаж сумын удирдлага, ард иргэдтэй уулзлаа. 

Орон гэргүй болсон 25 айлд Засгийн газрын нөөц хөрөнгөөс гэр олгосны зэрэгцээ Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх айлуудад нийт 30 гаруй сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.

FB IMG 1684132989215

FB IMG 1684132996400

Мөн түймэрт мал сүргээ их хэмжээгээр алдсан айлуудыг малжуулах чиглэлээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхантай хамтдаа газар дээр нь ажиллалаа.

FB IMG 1684132983338

FB IMG 1684132980947

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.