Өвөрхангай аймаг Хууль тогтоомж сурталчлах төвтэй боллоо

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар /2023.05.13/ Өвөрхангай аймагт ажиллаж, Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг стратегийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийг хэрэгжүүлж байна.

Хууль тогтоомж сурталчлах төв нь парламентын нээлттэй байдлыг хангаж, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэж ажиллана.

 88d8053a71f846449d60dfb668dd5a44

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын номын сангийн эрхлэгч С.Янжинхорлоо, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч С.Алтанхуяг, Арвайхээр сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, Өсвөрийн парламентын Өвөрхангай аймгийн салбарын сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

4a19101ac1e74d288db23144a8657c63 

404760ad5f614bdab9e3212cfd0d1c08

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хууль тогтоомж сурталчлах анхны төвийг Баянхонгор, Өвөрхангай аймаг нээж байгааг онцлоод дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Швейцарын хөгжлийн агентлагийн хамт олон болонхатагтай Стефани Бурри, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, төвийг хариуцан ажиллах албан хаагчдад талархал илэрхийлсэн юм.

Тэрбээр, “Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтэд хүүхэд, залуучуудын төлөөлөл олноор ирсэнд баяртай байна. . Бид төрөө дээдэлж, хуулиа мөрддөг уламжлалтай ард түмэн. Залуу үе маань парламентаар хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдэд саналаа өгдөг, хуулийг хэрэглэдэг, хэрэгжилтэд нь хяналт тавьж, хариуцлага нэхдэг болоход Хууль тогтоомж сурталчлах төв чухал үүрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэв.

ccc8fc3c49d7438999c9fe6194a82e0d

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыннарийн бичгийн дарга Б.Туяацэцэг тус төвийн үйл ажиллагааны талаар нээлтэд оролцогчдод товч танилцуулга хийсэн юм.

e2aecdc38a0842a095bf6ad7bb46cdd3

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал Стефани Бурри хэлсэн үгэндээ, “Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан иргэд, хүүхэд залууст хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэл өгч, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэхэд парламентын манлайлал чухал.. Өөрт байгаа мэдлэг, мэдээллийг ашиглаж, хууль тогтоох үйл явцад оролцдог иргэдийг төлөвшүүлснээр улс орны хөгжил шинэ шатанд гарах боломжтой” гэв.

e893f4d7d29249c3a9e2726f60c4a4c7

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг гардуулан өгөв.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын номын сангийн эрхлэгч С.Янжинхорлоо “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010-2023 оныг хүртэлх хугацаанд хэвлэгдсэн бүх дугаарыг, парламентын судалгааны ном, товхимол, сэтгүүлүүдийн хамт гардуулав. 

Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу бусад аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд төв байгуулах асуудлыг үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.