29 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна
Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 13, 14-ны 10:00-17:00 цагийн хооронд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт нийт 29 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.
Өргөтгөсөн худалдаагаар хонины гулууз махыг нэг килограммыг нь 8300 төгрөгөөр борлуулдаг. Харин жижиглэнгээр савласан хонины нөөцийн махыг өргөтгөсөн худалдаанаас бусад өдрүүдэд 8600 төгрөгөөр борлуулдаг бол амралтын өдрийн өргөтгөсөн худалдаагаар хямдралтай бөгөөд хонины бүтэн мах худалдан авах давуу талтай юм.
Нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмж, чанар аюулгүй байдалд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Татварын хэлтэс хамтран байнгын хяналт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.