Автомашины үнэгүй зогсоолуудыг төлбөртэй болгоно

Хотын түгжрэлийг бууруулахад авто зогсоолын ухаалаг менежмент маш чухал үүрэгтэй. Цаашдаа автомашины үнэгүй зогсоолуудыг төлбөртэй болгоно.

Түүнчлэн нийслэлийн мэдэлд байгаа 48 зогсоолыг нэгдсэн удирдлагад оруулж, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд хариуцуулах юм.

Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэсэн, олон улсын стандартад нийцсэн байдлаар үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Ерөөс хотын төвийг машинд бус иргэдэд, тэр дундаа явган зорчигчдод ээлтэй болгох бодлогыг нийслэлийн зүгээс баримталж ажиллана гэж НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэллээ. 

645dd4e418164615ff1e6f47

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.