Түргэн хоолны үйлчилгээ эрхэлдэг иргэн машинаа шатаана гэж мэдэгджээ

Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жижиг бизнес эрхлэгчид зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж болно хэмээн мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр олон тооны татвар, хураамж, шахалт дарамт байсаар байгаа аж. Иймд өнөөдөр түргэн хоолны үйлчилгээ эрхэлдэг иргэн машинаа шатаана гэж мэдэгджээ. 

Сүхбаатар дүүрэг 100 айл орчимд Аmerican street food гэх машинтай түргэн хоолны үйлчилгээ үзүүлдэг нэгэн иргэн Монгол Улсад жижиг бизнес эрхлэхэд ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг. Төрийн байгууллагуудын зүгээс асар их дарамтыг үзүүлдэг тул үйлчилгээ эрхэлдэг машинаа шатаана гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.