Гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэх гэж байсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд таван давхраас хүн унах гэж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 10-ны өдрийн 13:28 цагт ОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /32 настай, эмэгтэй/ гэр бүлийн маргаанаас болж гэртээ амиа хорлох зорилгоор цонхоор үсрэх гэж байсныг 24 минут ажиллаж аюулгүй болгож, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.