Тэрэлж рүү нэвтрэхэд суудлын автомашин 9000, автобус 72000 төгрөг төлдөг болов
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023.03.20-ны өдрийн тушаалаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоожээ.
Манай улсад 2002 оноос эхлэн тусгай хамгаалалттай газарт нэвтрэх иргэнээс 300 төгрөг, автомашинаас 500 төгрөгийн хураамж авдаг болсон. Тэгвэл уг журмыг 21 жилийн дараа шинэчлэн тогтоов. Шинэчилсэн тогтоолоор,
- Дархан цаазат газарт - Иргэн 5000, суудлын автомашин 15.000, Автобус суудлын тооноос хамаарч 50.000-120.000 төгрөг
- Байгалийн цогцолборт газарт – Иргэн 3000, суудлын автомашин 9000, Автобус 30.000-72.000 төгрөг
- Байгалийн нөөц газарт – Иргэн 2000, суудлын автомашин 6000, автобус 20.000-48.000 төгрөг
- Байгалийн дурсгалт газарт – Иргэн 1000, суудлын автомашин 3000, автобус 10.000-24.000 төгрөгийн хураамж төлж нэвтэрнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.