Авто замд даац хэтрүүлж байгааг шийдэхэд төрийн байгууллагууд хамтарна
Хүнд, овор ихтэй ачаа тээвэрлэлт, даац хэтрэлттэй холбоотой асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжийн төв ТӨҮГ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлгийн үеэр, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн зохицуулалтыг амьдралд ойртуулах бодит шаардлага тулгарч байгааг оролцогч талууд хөндөж байв. Иймд талууд том оврын ачааны автомашины даац хэтрүүлэн хөдөлгөөнд оролцож, зөрчил үүсгэж байгаа болон авто замд үүсэж буй эвдрэл, гэмтлээс үүдэн иргэд эд хөрөнгө, амь насаа хохирох эрсдлээс урьдчилан сэргийлэх, нийслэл хотод ачааны автомашиныг хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхэд хамтран ажиллахаар болсон байна.
Мөн автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын хэрэгжилтийг хангуулахад тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр ярилцаж, гарц шийдлээ тодорхойлон төрийн байгууллагууд хамтран ажиллах чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.