23 дугаар сургуулийн зүүн талын явган хүний замыг өргөтгөнө

Энэ жил сургууль орчмын болон хороолол хотхоны 12 байршилд 14000 гаруй м.кв талбайд явган хүний замын тохижилтын ажлууд хийгдэнэ.

Явган хүний зам гаргах, өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай байршлуудын нэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 23 дугаар сургуулийн зүүн талын нэг чигийн хөдөлгөөнтэй туслах замын орчимд өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа ажиллав.

344999285 259907659838395 5436577939308461228 n

345861655 629768718652138 6747436216739115759 n

Одоогоор энэ замын ихэнх хэсэг нь зогсоолын байдлаар ашиглагдаж, явган замын зорчих хэсэг хангалтгүйгээс иргэд, хүүхэд авто машины замаар зорчиж байна. Иймд нэг чигийн хөдөлгөөнтэй энэ туслах замын зүүн талыг ойролцоох хотхон хорооллын иргэд зорчих нөхцлөөр хангаж явган замыг гаргах, зарим хэсэгт өргөтгөх ажлыг хийнэ.

345859898 791178109071826 4280196818721309378 n

Замын баруун тал буюу сургууль талын зам дээрх гэрэлтүүлгийн 4 шонг шилжүүлж, явган замыг гүйцээж хүүхэд зорчиход аюулгүй болгоно. Уг ажлыг энэ 7 хоногийн сүүлчээр эхлүүлнэ.
Явган хүн олноор зорчдог ялангуяа сургуулийн орчинд машин биш хүнээ бодсон шийдэл гаргах нь чухал байна хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежер дурдлаа.

344811610 937434924069775 21653188483772115 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.