Сэлбэ голын эрэг дагуу 21,6 км авто зам барина
Монгол Улсын Засгийн газраас түгжрэл бууруулах бодлогын хүрээнд “Сэлбэ сэргэлт төсөл” хэрэгжүүлэхээр болсон.
“Сэлбэ сэргэлт төсөл”-ийн хүрээнд Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл 21,6 км буюу хоёр талдаа нийт 43,2 км далан, авто замын сүлжээг байгуулах юм.
Ингэснээр үерийн эрсдлийг бууруулна. Усан цөөрөм байгуулж голын урсацыг нэмэгдүүлэх, хотын эко системийг тэнцвэржүүлэх, далан дагуу авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан тусгай замыг байгуулна.
Энэ нь авто замын түгжрэлийг бууруулах, гол дагуух инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын хэсгийн барилгажилтыг эрчимжүүлж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гол дагуу явган хүний зам, унадаг дугуйн зам, орчны тохижилтыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.