Эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг зах, худалдааны төвүүдийн ажилчдад танилцуулав

Эрүүл мэндийн даатгалын албан хаагчид нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдэд энэ өдрүүдэд ажиллаж байна.

Улсын хэмжээнд ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 290 гаруй мянган даатгуулагч бий.

Эдгээр иргэдэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг таниулан сурталчлах мэдээллээр хангах, даатгалд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс 5 дугаар сарын 08-наас 19-ний өдрүүдэд нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж эхэллээ.

345646157 246929538000619 9092515596210181502 n

“Нарантуул” ОУХТ-өөс эхэлсэн үйл ажиллагаа өчигдөр /2023.05.19/ Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвд үргэлжлэв. Тус төвд хувиараа бизнес эрхэлдэг 500 гаруй иргэн байдаг бөгөөд ихэнх нь ЭМД-ын талаарх ойлголт мэдээлэл сайтай байсан бөгөөд 2023 оны ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд төлж үйлчилгээ авсан иргэд ч цөөнгүй байлаа.

Энэ үеэр бид ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа тусламж үйлчилгээ, хөнгөлөлттэй эмийн жагсаалт, "Новартис эмийн хүртээмжийг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд 100 хувь үнэ төлбөргүй олгож байгаа нэн шаардлагатай эмийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна шимтгэл төлөлтийн мэдээллийг нь газар дээр нь шалгаж, хамгийн хурданаар буюу цахимаар төлөх боломжуудыг танилцуулж, асууж сонирхсон асуултад тодорхой хариултыг өгч байна.

345647528 961955394976615 3112844538876449770 n

Түүнчлэн худалдааны төвүүдийн орц, гарц иргэд хамгийн их төвлөрдөг, дайрч өнгөрдөг байршилд ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлээ хялбархан шалгах, хурдан шуурхай төлөх зэрэг ЭМД-ын төрийн үйлчилгээг завгүй бизнес эрхлэгчдэдээ газар дээр үзүүлж байна.

344813368 2250720071788847 850273078339568501 n

Энэ 7 хоногт “Хархорин” зах, "Сандэй плаза" худалдааны төвүүдээр явж, ЭМД-ын талаарх бүх төрлийн мэдээ мэдээллийг хүргэж ажиллана.

Энэхүү үйл ажиллагаа 21 аймаг, нийслэлийн Налайх, Багануур дүүргийн зах худалдааны төвүүдэд нэгэн зэрэг явагдаж байгаа бөгөөд даатгуулагч-иргэд тухайн орон нутгаасаа мэдээлэл авах бүрэн боломжтой.

345850682 218753277550886 7203908066509451524 n

346034872 170040682681401 9138583292961333273 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.