Д.Монголхүүгийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгов
Шүүхээс Д.Монголхүүг суллаж, цагдан хоригдсон хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасах шийдвэр гаргажээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Д.Монголхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр 09 цагт эхлэх товтой байсан. Гэсэн ч тэрбээр шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч Д.Монголхүүг цагдан хорих ангиас авчирч хуралд оролцуулсан юм. Ингээд шүүхээс Д.Монголхүүг суллаж, цагдан хоригдсон хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна.
Хэргийг эргэн сануулахад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Монголхүү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан тул зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байдаг.
Гэвч энэхүү шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах хүсэлт гаргасныг өнөөдөр ийнхүү хэлэлцсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.