?LIVE: Герман улсын цалинтай, тэтгэлэгтэй сургалтад 30 хүн хамрагджээ

Герман улсад цалинтай, тэтгэлэгтэй суралцах төслийн чуулга уулзалт болж байна.

ХБНГУ болон Монгол Улсын хамтын түншүүд нь Монгол залуусыг Герман улсын Тюринген мужид мэргэжлийн боловсрол эзэмшихэд нь тусалж дэмжих зорилготой ажилладаг юм. Талуудын төсөл амжилттай хэрэгжсээр байгаа юм. Өнөөдрийн чуулга уулзалтад оролцохоор ФАВ байгууллагын удирдлагууд болон Тюриген мужийн компаниудын төлөөлөл болох нийт 16 төлөөлөгч оролцож байна.
Тус чуулганаар амжилттай хэрэгжиж байгаа “FAV-Offensive: Мэргэжил боловсролын сургалт ба ажил эрхлэлт” төслийг монголын залууст дэлгэрэнгүй танилцуулахаас гадна Герман, Монгол түншүүдийн хоорондох сүлжээ бий болгох зорилготой юм. Энэхүү төслийн хүрээнд .

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай:

-Монгол залуус дэмжлэг үзүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа та бүхэндээ талархал илэрхийлж байна. Манай улсын хэмжээнд техник, мэргэжлийн боловсрол эзэмшихээр нийт 20 мянган хүүхэд суралцаж байна. Ажиллах хүчний 26 хувийг залуус эзэлдэг. Жилд 27 мянган ажлын байр шинээр зарлагддагаас 45 хувийг техник мэргэжлийн боловсон хүчин авах шаардлагатай гэдэг судалгаа байна. Энэхүү эрэлт хэрэгцээг хангахад Герман улсад мэргэжил эзэмшээд ирсэн залуус тус дэмээ өгч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажилд амжилт хүсье гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.