Ялалтын баярт зориулан жагсаал өнгөрөгч амралтын өдөр болсон. Тус жагсаалд Батлан хамгаалахын бие бүрэлдэхүүн оролцсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан юм. Тэгвэл тус асуудалд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дараах тайлбарыг өглөө.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
-Олон нийтийн байгууллагын төлөөллөөс тавдугаар сарын 4-ний өдөр дайнд амь үрэгдсэн баатруудын алдрыг мөнхжүүлэх зорилготойгоор жагсаал зохион байгуулах хүсэлтийг БХЯ-нд тавьсан. Тус жагсаалд дэмжлэг үзүүлээч, хүн хүч, хөгжим зэргээр хангаж өгөөч гэх утгатай. Дайн байлдаан үргэлжилж байгаа энэ үед бид олон нийттэй хамтарч арга хэмжээ зохион байгуулах нь зохимжгүй гэж үзэж тус арга хэмжээнд БХЯ, Засгийн газрын зүгээс оролцоогүй.
Харин тавдугаар сарын 7-ны өдөр "Новороссия Андууд" гэдэг Монгол дахь олон нийтийн сайн дурын байгууллага жагсаал зохион байгуулсан. Ингэхдээ Офицеруудын ордонд хүмүүсээ цуглуулсан юм билээ. Жагсаалд олон нийтийн байгууллагыг дэмждэг, бэлтгэл чөлөөнд байгаа офицер ахлагч нар оролцсон. Энэ нь сошиалаар олон нийтэд хүрсэн. Энэ нь төрийн байгууллага, төрийн албан хаагчид биш гэдгийг хэлмээр байна. Нөгөө талаасаа бид аливаа асуудлыг туйлшруулах, талцал хуваагдах үүсгэх, хэт нэг талыг барих нь эмзэг асуудал юм. Гадаад харилцаа, аюулгүй байдалтай холбоотой ийм асуудалд иргэд маань мэдрэмжтэй хандахыг хүсэж байна. Ерөнхийлөгчийг эзгүй байхад Батлан хамгаалах яам нь ийм арга хэмжээнд оролцож байна гэж нэр бүхий олны танил хүмүүс өөрсдийн сошиал хаягаар мэдээлж байгаа нь зохимжгүй юм. Ер нь Ялалтын баяр ойртоод ирэхээр иймэрхүү худал, янз бүрийн мэдээлэл гардаг.
Батлан хамгаалах яам Ялалтын баяртай холбоотой асуудалд дипломат харилцааныхаа бодлогыг баримтална. Тэрнээс олон нийтийн, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Харин төрийн байгууллагыг дур мэдэн санаа таамгаар оролцуулах, иргэдийг турхирах явдал байж болохгүй. Зэвсэгт хүчний анги салбарт байгаа цэргийн хөгжим, бүрэлдэхүүн тус жагсаалд оролцоогүй. Энгийн хувцастай, цөөн тооны үлээвэр хөгжимчид байсан. Хоёр улсын хооронд үргэлжилсэн удаан хугацааны дайн болж байна. Энэ цаг үед иргэд олон нийтийн байгууллага цэрэг, улс төрийн асуудал улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал дээр маш няхуур, ухаалаг байх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр аль нэг улсын далбааг авч гарч жагсах нь тийм зөв алхам биш. Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг буруугаар мушгиж байна. Манай улсын хувьд энэ асуудал нь маш эмзэг асуудал гэдгийг хэлмээр байна. Маргааш болох Ялалтын баярыг тохиолдуулж цэцэг өргөнө. Энэ бол уламжлал болсон үйл ажиллагаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бх сайданцар харин сэтгэлиин хөөрлөөр хуцах нь ард тумэн эх орноосоо урваж байгаа байр суурь юмаа .Энэ тэнэг ман намын хоосон толгойтой долоогчииг огцруулах эх охончид байгаа гэж бодож байна.Тэр он жилүүдиин тэмцэлд мөр зэрэгцэн явсан эцэг өвгөдиин амийг чи юу гэж бодож байна.Сайданцараа ч хииж зөв байр суурьгүй маанаг вэ