"Нарыг хайрла" тоглолт хоёр дахь өдрөө үргэлжилнэ

"Харанга" хамтлагийн дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУГЖ Х.Лхагвасүрэнгийн анхны бие даасан "Нарыг хайрла" тоглолт өчигдөр UB Palace-т эхэллээ. Өнөөдөр хоёр дахь өдрөө тоглогдсоноор өндөрлөнө.  

Тоглолтыг On'n off продакшн найруулсан бөгөөд Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноороо ихээхэн онцлогтой. МУГЖ дуучин Х.Лхагвасүрэн танхим дүүрэн үзэгчидтэйгээ "Толин хул", "Бодлын тэнгис", "Найз минь", "Ээж минь", "Гайхмаараа", "Үзэсгэлэнт минь" супер хит дуунуудаа дуулан цэнгэж өнгөрүүллээ. 

Хэрэв та халхын толгой дуучин Лхагваатай хамт нарыг хайрлая гэвэл өнөөдөр UB Palace-ийг зориорой. Тасалбарыг ticket.mn борлуулж буй. Сонирхуулахад, азтай үзэгч Лхагваагийн баримлыг хожих нь ээ. 
F047EE72 51E8 4DCF 9946 84A57B00059B

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.