29 настай эрэгтэй гэрэлтүүлгийн цамхаг дээрээс олсоор хоолойгоо боомилохыг завджээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багт Гэрэлтүүлгийн цамхаг дээрээс нэг хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20:10 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Ш /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 8 метрийн өндөртэй гэрэлтүүлгийн цамхаг дээрээс олсоор хоолойгоо боомилохыг завдан хөл алдаж хоолой нь боогдсон тул 21:21 цагт эсэн мэнд буулгаж, Хүдэр сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.