Зүрх судасны долоон төрлийн эмийг үнэгүй авах боломжтой
Зүрх судасны өвчний үед хэрэглэх долоо төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна.
Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй өвчлөлийг үндсэн 4 бүлэгт хувааж, 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн нийт 941 гаруй эмийн сангаар Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай энд дарж танилцана уу.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.