Г.Баярмагнай: “Эрдэм транс” ХХК автобусны арлын дугаарыг өөрчилж жил бүр 2,4 тэрбум төгрөгийг хууль бусаар олдог

Атибус ХХК-ийн захирал Г.Баярмагнайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн нийтийн тээврийн салбарт асуудал үүсээд байгаа бололтой. “Эрдэм транс” ХХК тэмцлийн зарим хэлбэрийг сонгон акц өрнүүлж эхэлсэн. Энэ салбарт ажилладаг хүний хувьд яг юу болоод байгааг уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?

-“Эрдэм транс” гэдэг компани бол хохирогч биш залилагч. . 2019 оны байдлаар 160 автобусныхаа 120-ыг нь үйлдвэрлэсэн оныг засч арлын дугаарыг өөрчилсөн байсан. Тодруулбал, “Эрдэм транс” ХХК жилд 60 автобус парк шинэчлэх ёстой. Нэг автобусны парк шинэчлэлд 40 сая төгрөг зарцуулагдана. Гэтэл хугацаа нь дуусч нийтийн тээврийн хэрэглээнээс гарсан автобусаа актлахын оронд арлын дугаарыг нь сольдог. Тухайлбал, . Эндээс хууль тэр компанид үйлчилдэггүй юу гэсэн асуулт гарч байгаа юм. Хуулийн үйлчлэл ёстой хангалтгүй байдаг. Шууд хэлбэл “Эрдэм транс” ХХК хохирогч дүртэй хохироогч, хонь биш чоно гэж л хэлнэ дээ.

-Яагаад мөнгө угаах асуудал болох билээ?

-Би сая хэлсэн. гэсэн үг.

-Он засч байгаа нь хууль бус гэлээ ч энэ үйлдлээс нь болж иргэдийн эрх ашиг хохироод байх уу?

-. Тухайн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгдсэн цагаасаа эхлээд ашиглалтын хугацаа дуусаад актлагдах хүртлээ хэн нэгний хувийн өмч, хувийн унаа биш. Нийтийн тээврийн хэрэгсэл, нийтэд зориулагдсан учраас тодорхой хугацаанд ашиглаад юм уу тодорхой гүйлт гүйгээд бүх төмөр детал нь сулардаг. Бүх цахилгаан утасны бүрээс нь хатуурч цахилгааны масс бий болдог. . Тэгэхээр иргэд аюултай, баталгаагүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байна. Хүн эндэх нь цаг хугацааны асуудал ч байж мэднэ. “Эрдэм транс” ХХК өөрсдийгөө Монголын нийтийн тээврийн том компани гэж өргөмжилж хохироод байна гэдэг боловч нийтийн эрх ашгийг үл тоож, хууль зөрчин мөнгө угаадаг л компани байгаа юм.

-Үлдсэн 17 компани дээр нь ийм асуудал байхгүй гэсэн үг үү?

-Байхгүй. . Зардлаа орлогоороо нөхнө. Ямар менежмент, бодлого гарна түүгээр зохицуулагддаг салбар. Энэ компани бол ямар ч даргыг худалдаж авдаг. Аль ч дарга хүрч шаардлага тавьдаггүй. Хэрвээ энэ компанийн тавьсан гаралт нэхэх гэх мэт шаардлагыг хэн нэгэн дарга биелүүлэхгүй бол хохирогч болоод л гараад ирдэг. Яг үнэндээ Тэдний нэхээд байгаа Шарга морьтоос Нарантуулаар тойрсон урт маршрут ямар ч хэрэггүй. Нийтийн тээврийн маршрутын бүтэц, систем нь өөрөө хурдан, хүртээмжтэй, цагийн хүснэгтийн дагуу явж байх ёстой. гэсэн үг. Бүр тодруулбал, юм. Бидний зүгээс аль болох хурдан маниавер хийж иргэддээ хүртээмжтэй байя гэсэн санаачилга гаргаад ажил болгох гэвэл эд нар шууд эсэргүүцдэг. Бүр дайсан нь болно.

-Хөгжиж, томорсон компанидаа та нар атаархаад байгаа юм биш биз?

-Нийтийн тээврийн салбар 2015 оноос смарт системд шилжсэн. Автобус компаниуд орлогоо . Хүнгүй ч байсан автобус нь гэсэн үг. Иргэдийн хүлээлт, хүртээмж, үйлчилгээ авах эсэх нь хамаагүй компани орлогоо олсоор л байна. Нийтийн тээврийн газрын барьж байгаа бодлого миний үйлчилгээ үзүүлэх чиглэлтэй зөрчилдөж эхэлсэн. Дээрээс нь . 2015 оноос хойш смарт систем хэрэглээнд нэвтрээд найман жил болчихсон байхад автобус дотор бэлэн мөнгөний хайрцаг байхгүй байх жишээтэй. . Энэ дутагдлуудыг нь засч, залруулахгүйгээр хотоос компаниудад мөнгө өгөөд л байдаг. Зардлын санхүүжилт нэрээр. Тэгэхээр би жишээ нь тэр компанид атаархсандаа биш бодлого зөрчилдчихөөд байгаа юм. Хоёрдугаарт, би хэзээ ч ашиг олохын тулд ашиглагдахаа байсан автобусны он засч байгаагүй. Энэ маань би жил бүр автобусаа шинэчилж, иргэдэд хүрч үйлчлэхийг хичээж байсан гэсэн үг. Цаашдаа буюу эдийн засгийн болоод бусад хямрал нүүрэлсэн энэ үед шударга бизнес явуулах боломжгүй болсон учраас би энэ бизнесээс гарсан. 2000 оны үеийн компаниудаас аль нь хаашаа яаж явсан бэ гэдэг нь надад хамаагүй. Миний тавьдаг шаардлага юу вэ гэвэл он битгий засаач ээ, бүгд жигд хөгжье, бүгд нэгдэж иргэдэд хүртээмжтэй, тав тухтай үйлчилгээ үзүүлье, стрессгүй ажиллая л гэсэн. Бидний үнэт зүйл бол автобус биш жолооч. Гэтэл зарим компанийн үнэт зүйл нь автобус нь. Ингээд нэг салбарт нэг бодлогоор ижил үйлчилгээ үзүүлдэг компаниудын бодлого нь зөрчилдөхөөр энэ салбар хөгжих боломжгүй болж байгаа юм.

-Таны энэ ярьж буй асуудлууд шийдвэрлэгдэхэд тийм хүндрэлтэй зүйл үү. Яг яагаад нийтийн тээврийн компаниудад тулгамдаж буй энэ мэт асуудлууд улам ужгираад байна вэ?

-“Эрдэм транс” компанид хууль үйлчлэхгүй. Би эрх барьж байгаа намаас нь эхлээд бүхий л шатны дарга нарт асуудлыг танилцуулсан бичиг өгсөн. Нэг нь ч авч хэлэлцээгүй. Сүүлд нь . Тэгэхээр нь би “Уучлаарай. Би тийм хүн биш ээ” л гэсэн.

-Ер нь автобусны насжилтыг яаж тооцож байгаа юм?

-Солонгост найман жил болгоод заазалдаг. Манайх 12 жил гэж байгаа. Тэгэхээр солонгосчууд 3-4-хөн жил ашиглаж байгаа автобусаа хэзээ ч хуучин автобусны үнээр зарахгүй болж таарч байгаа биз. Бид Солонгосоос автобус авдаг 2-3 суваг л бий. Нэг удаа байх жишээтэй. Тухайн үед холбогдох хүмүүст нь худлаа гэдгийг нь нотолсон бичгийг би өгсөн. Хэзээ ч шалгаж асуудлыг залруулаагүй. 

-Автобусны мэдээллийг өөрчлөөд Монголд оруулж ирэхэд Гаалийн байгууллагаас эхлээд маш олон дамжлага дамжих ёстой. Энэ бүх процессийг хэрхэн гаталдаг юм бол?

-Хилийн мэргэжлийн хяналт гэж байсан ч татан буугдсан. Ер нь . Он зассаныг нь яаж тодорхойлдог вэ гэвэл шүү дээ.

Хоёрдугаарт, . Зөвхөн . Эрүүгийн цагдаагийн газар ороод нотолчихсон.

Жишээлбэл, 2010 оны автобусны шифр яаж бичигддэг юм, 2009 оных нь ямар байдаг юм гэдгээс нь эхлээд бүгдийг нь судалсан. Энэ асуудал хаана очиж цэг тавигдсан бэ гэвэл Криминалист шинжилгээний хүрээлэн дээр. Тэндээс Монголд зассан гэж тогтоогдохгүй байна гэсэн тодорхойлолт гаргуулаад болоо. Тэр хүний гар үнэхээр урт. Өнөөдөр автобусныхаа урд бичсэн логог нь хараад үнэхээр инээд хүрч байна. . Энэ компани хууль зөрчилгүй жолоочийнхоо цалинг шийдвэрийн дагуу өгч, автобусныхаа оныг засаагүй бол биднээс ялгарах юмгүй нөхцөлд өнөөдөр байж байна. Амь тээхийн тулд хууль бус үйлдэл хийж эхлээд тэрэндээ лав орчихоод байгаа юм. Би 25 жил энэ салбарт бизнес хийгээд худал хуурмагт гүйцэгдээд больж байхад шударга бус үйлдэл хийсэн нь улам өнгө ороод гэрэл гэгээтэй яваад өгч байна. Бид түлшний үнийг буулгая, цалингаа нэмье гэх мэтээр нийтийн эрх ашгийн төлөө акц өрнүүлэхэд “Эрдэм транс” ХХК хэзээ ч нэгдэж байгаагүй.  

-Нийтийн тээвэр цаашид ямар алхам хийх ёстой юм?

-Эдийн засаг, бодлого, системийн хувьд үнэхээр хэцүү. Төлөвлөлтөөс эхлээд бүгд буруу. Аль цэг дээр хүний урсгал нэмэгдэж байна. Цагаа яаж тохируулах вэ, аль цэг дээр хөдөлгөөний урсгал нэмэгдэж хурд удааширч байна вэ, яаж зохицуулах вэ гэдэг судалгааг компани өөрөө хийж явах ёстой. Энэ судалгааны дүгнэлтээр гарсан шийдвэр дор хаяж 4-5 жилийн настай байхаар хийгдэх ёстой. Эд нар ашиггүйдээ өнөөдөр гомдол гаргаад байгаа юм биш. Хот алдагдалд орж байна гэж сэтгэл гаргасан ч юм биш. Автобус нэмж оруулаад л мөнгө авах гээд байгаа юм. Энэ мөнгийг нь НИТХ баталчихсан байдаг. Нэг автобусны машин цагийн зардал тэд байна гээд. Гэтэл ахиад автобус нэмж оруулбал түүнийхээ мөнгийг сорж авахаар байгаа биз. Зүгээр л сувдаг сэтгэл. Нэмж хэлэхэд Улаанбаатар хотын төвд нийтийн тээврийн терминал байхгүй болчихсон. Өмнө нь Бөмбөгөр захын энд Улаанбаатар хотоос баруун зүгт явдаг том терминал байлаа. Барилгын яамны дэргэдэх Туул яармаг дээр урд зүгийн автобус цуглардаг байсан. Амгалан өртөөн дээрээс зүүн захын үйлчлүүлэгчдийг тээвэрлэдэг том терминал байсан. Одоо нэг ч терминал байхгүй. Буянгийн Жагаагаас эхлээд бужигнасан нь өнөөдөр ийм байдалд хүргэлээ.

-Нийтийн тээврийн салбарын хөгжилд тээг болж буй томоохон хүчин зүйл нь “Эрдэм транс” ХХК гэж хэлэх гээд байна уу?

-Өмнө нь нийтийн тээврийн компаниудын бүх зовлон нэг байсан. Орлогогүй бол орлогогүй, бензингүй бол бензингүй. “Эрдэмс транс” хууль зөрчиж хэтэрхий монополь болоод ирсэн чинь нийтийн тээврийн компаниудын нэгдмэл чанар алдагдаж дотоод асуудлаа шийдвэрлэж чадахаа больсон. Том автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоон дээрээ ч юм уу нэгдээд асуудлаа шийдвэрлэе гэхээр “Эрдэм транс” хойшоо суучихдаг. Бидний даалгавар өглөө гараад 12 рэйс хийх ёстой. Гэтэл зургаа тойроод цаг дуусчихаж байгаа юм. Энэ нь автобус явахгүйдээ биш төлөвлөлт нь буруу байгаа учраас автобус мотор нь асаалттай ажлаа хийхгүй гудамжинд зогсоод байна ш дээ. Шуурхай үйлчилгээ, үйлчилгээний хүртээмж шууд алга болсон гэсэн үг. Үүнийг шийдье гэж нийтийн тээврийн компаниуд нэгдэж чадахаа больчихсон.

Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд автобус үйлчилгээний төрийн өмчит баазууд бол сонгуульд ялсан намын шагналын тасаг болчихсон.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.