Сураггүй алга болсон 60 настай эмэгтэйг эрэн хайж байна
Автомашин нь шаварт суусны улмаас тусламж дуудахаар явсан 60 настай эмэгтэй сураггүй алга болжээ.
Тодруулбал, Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км-т, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км-т/ өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан гурван хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгажээ.
Тухайн өдрийн 19:00 цагийн орчим нэг хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй алга болсон байна. Тухайн дуудлагыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 03:01 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.
Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.