ГХЯ: Хоёр настай хүү харах хүнгүй тул аавтайгаа саатуулагдаж, хамт буцсан
БНСУ-д амьдарч байсан эмчилгээ хийлгэх шаардлагатай хоёр настай хүүг аавынх нь хамт албадан нутаг буцаасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.
Энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас тайлбар өглөө. Тус тайлбарт "Тухайн иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаад Цагаачлалын албанд баригдаж, саатуулагдсан. Хоёр настай хүүхдийг нь харж хандах хүнгүй учраас аавтай нь хамт байлгасан. Уг нь хүүхдийг асран хамгаалах хүнийг олох гэж нэлээн хайж судалсан. Хүүгийн ээж нь БНСУ-д байдаг боловч хүүхдээ авах боломжгүй гэж татгалзсан учир Цагаачлалын албанаас хүүхдийг аавтай нь хамт буцаах шийдвэр гаргасан" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.