Таны хүүхэд ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс харшилж байна уу? Хэрэв тийм бол...

 

Орчин цагт хүүхдүүд хоол, хүнсний бүтээгдэхүүнээс харшлах нь урьд өмнөх жилүүдийнхээс хэд дахин нэмэгджээ. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна?

.

Их Британий хүүхдүүдийн долоон хувь нь хүнсний бүтээгдэхүүнээс харшилдаг бол Австралид есөн хувь, Европт насанд хүрэгчдийн хоёр хувь нь хоол хүнснээс харшилж байна.

Энэ бол зөвхөн өрнөдийн орнуудад нэмэгдэж буй үзэгдэл биш юм. .

Харшил хэрхэн үүсдэг вэ?

Дархлааны тогтолцоо хүрээлэн буй орчны эд материудтай тэмцэлдэж хариу урвал үзүүлэхийг харшил гэнэ. Арьс улайх, хавдах, бөөлжих, суулгах, амьсгаа давчдах, хэт мэдрэг болж цочирдох зэргээр шинж тэмдэг нь илэрдэг. .

 

162704 22052015 1432264403 125582994 nogoo

 

Хоол, хүнсний бүтээгдэхүүний харшил хаана их байдаг вэ?

Нийгэм хөгжиж хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаардаг болсноор харшилыг оношилж, илрүүлэх нь нэмэгдсэн. .

Хөгжиж буй орнуудад харшлын хэмжээ харьцангуй бага байдаг. Төв суурин газруудад хөдөө орон нутгаас илүү их харшил газар авсан байдаг. .

 

h8S3 KQ7Baw

 

Харшил нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлс

Дэлхийн нийтэд харшилтай хүүхдүүд болон насанд хүрэгчдийн тоо нэмэгдэж байгааг тайлбарлахад цор ганц тайлбар хангалтгүй. Олон талаас нь тайлбарлаж болно.

Хүүхдүүдийн хувьд олон төрлийн халдвар, бохирдолд төдийлөн өртөөгүй байдаг.

 

 

Нөгөө талаас Д аминдэм дархлааны тогтолцоог дэмждэг тул уг аминдэм дутагдсанаар харшламтгай болдог байна. . Тухайлбал АНУ-д л гэхэд Д аминдэмийн дутагдал 10 жилийн өмнөхөөс хоёр дахин ихэсчээ.

. Мөн арьсаар дамжуулан харшил илрэх нь нэмэгджээ.

Дэлхийн хөгжингүй орнуудад газрын самар болон зарим хүнсний харшлыг цусны шинжилгээгээр илрүүлж байна. .

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.