СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-20

🔴LIVE: "УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ 2023"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгч оролцох "Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум-2023” эхэллээ.

Хурлын эхний илтгэлийг “Шинэ сэргэлт-Улаанбаатар” сэдвийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, түншлэл” сэдвээр илтгэл тавьж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон Улаанбаатар хотын худалдааны танхим хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. 

Мөн Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку “Нийслэл хотын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн боломж, Дэлхийн банкны үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга хийхээр төлөвлөжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.