Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, хаалт хийжээ

Таван шараас Офицеруудын ордон хүртэлх төв замын нэгдүгээр эгнээг хашлагаар тусгаарлахаар болсон юм. Уг ажлын хүрээнд эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, хаалт хийжээ.

Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазар "Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, хаалт хийлээ. Автобус чөлөөтэй явна. Өмнө нь цагдаагийн хүчээр хяналтыг сайжруулахад автобусны дундаж хурд 12-13км/цаг байснаа 18км/цаг орчим болж нэмэгдсэн. Автобус хүлээх хугацаа ч багасч байсан гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.