УДЭТ-ын тайзнаа "Тоглоомчид" тоглож эхэлнэ

УДЭТ-ын уран бүтээлчид 2023 оны шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байна.

Тус театрын тайзнаа Оросын сонгодог зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн "Тоглоомчид" хэмээх алдарт зохиолыг найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар энэ сарын 20-ноос үзэгчдэд толилуулах юм.

FB IMG 1681888110974

Хотын буурчийн газар Ихарев гэх 80 мянган рубль хожсон гарамгай мөрийтэй тоглоомчин ирснээр жүжгийн үйл явдал эхэлнэ. Энэхүү зохиол нь мөрийтэй тоглоомчдын тухай биш, харин хүн чанар хэрхэн соригдож, ёс суртахуун яаж ёроолд унаж буйг гашуунаар харуулсан зохиол юм.

FB IMG 1681888120620

Жүжгийн Ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу ажиллаж байгаа бол уран сайхны удирдагчаар Монгол Улсын Ардын багш, УГЗ Н.Ганхуяг, дүрүүдэд Б.Шинэбаяр, Н.Ялалт, О.Гэрэлсүх, О.Майдарравжаа, Д.Мөнх-Од, Г.Мөнхжаргал, Ц.Жаргалсайхан, Ц.Рагчаа, Б.Ганзориг, О.Долгор, Т.Анхзул, И.Дашнамжил нарын жүжигчид дүр бүтээжээ.

FB IMG 1681888102153

Ташрамд дурдахад, найруулагч Э.Ёндоншарав УДЭТ-т өмнө нь туслах найруулагчаар ажиллаж байгаад ОХУ-ын Москва хотын Театрын урлагийн их сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгсөж ирээд "Сычуаны сайн хүн", "Шөнө буусан аадар" жүжгийг найруулсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.