Хөгжлийн банкны Н.Мандуул сонгуульд хүч үзнэ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, Н.Мандуулыг 2021 оны наймдугаар сард оронд томилж байсан юм. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтлэхдээ "Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн дахиж дөрөвдүгээр сарын 4-нд өгсөн байсан. Намайг анх Цар тахлын хуулиар түр томилсон. Банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй ээ" гэж бичжээ.
Гэвч, эх сурвалжаас авсан мэдээллээр тэрээр сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өгсөн нь энэ бөгөөд МАН-ын 27 дугаар их хурлаар Архангай аймгаас МАН-ын Бага хурлын гишүүн болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.