Ахмадууд амралт, сувиллын эрхээ хорооноосоо авдаг боллоо

Ахмад настны тухай хуулиар ахмадууд жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр рашаан, сувиллын газарт амрах эрхтэй байдаг.
Нийтдээ 31 сувилал, 27 амралтад ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй. Ахмадууд иргэний үнэмлэх, өргөдөл, мөнгө тушаасан баримт бүрдүүлэн харьяа халамжийн хэлтсээс очиж эрхийн бичгээ авдаг байсан.

Тэгвэл энэ сараас эхлэн болжээ.
Иргэд дараах материалыг бүрдүүлнэ:

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар /Эх хувиас хуулбарласан байх/
  2. Мөнгө тушаасан баримт /Иргэн өөрт үлдэх хувийг хуулбарлаж ирсэн байх/
  3. Өргөдөл /Засаг даргаар цохуулсан байх/
  4. Амрах хүсэлтэй амралтын газартайгаа холбогдож, амрах хоногоо баталгаажуулсан байх.

Түүнчлэн эрхийн бичгийг урьдчилан олгохгүй бөгөөд сар сараар бичигдэх аж.

Амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын нэр, хаягийн мэдээлэл:

FB IMG 1681778352724

FB IMG 1681778355674

FB IMG 1681778358897

FB IMG 1681778362530

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.