Б.Баяраа: Д.Монголхүүг хүн амины хэрэгтэй рецедивүүдтэй хамт хорьж байна

Иргэн Д.Монголхүү нь Сүхбаатарын талбайд жагсаал хийх үедээ цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэх шалтгаанаар нэг жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байдаг. Улмаар зорчих эрхийг хязгаарлах ял зөрчсөн тул Д.Монголхүүг зургаан сар, найм хоног хорих ялаар шийтгэх шүүхийн шийдвэр энэ сарын 3-ны өдөр гарсан юм.

Тэрбээр одоо Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд түүний өмгөөлөгч Б.Баяраа “Д.Монголхүү хүн амины хэрэгтэй рецедивүүдтэй хамт хоригдсон” талаар хэлжээ.

Д.Монголхүүгийн өмгөөлөгч Б.Баяраа:

-Д.Монголхүү хүн амины хэрэгтэй рецедивүүдтэй хамт хоригдсон байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлээд гүтгэгдэх, хүний амь нас хохироох гэмт хэрэг ижил түвшинд очсон уу? Яагаад Монголхүү дээр double standart дандаа явагддаг вэ. Өмнө нь 28 хоног цагдан хорих үедээ бас рецедивүүдийн хэсэгт хоригдсон юм байна. Бүх насаар хоригдох ялтай хүнд гэмт хэрэгтнүүдэд хүн амины тоо хамаагүй болчихдог. Тийм хүмүүстэй нэг камерт хоригдох амь насанд нь эрсдэлтэй гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.