Х.Бадамсүрэнг чөлөөлж, Н.Багабанди чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй ШҮҮР ажиллагааны хүрээнд төрөөс давхар цалин авч байгаа албан хаагчдын судалгааг хийжээ. Мөн олны анхаарлын төвд байсан зарим эрхмийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Төсвийн хуульд тэтгэвэр авч байгаа хүнийг төсвөөс цалинжуулахгүй байх заалт орсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 6161 иргэн тэтгэвэр авч байгаа ч төсвөөс цалинжин ажиллаж байна. Мөн гэсэн үг. Мөн цэргийн насны иргэдийн цалинг жилээр тооцоход 1 тэрбум төгрөг байна. Ингээд тооцоод үзэхээр төсөвт нийт 31 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэж харж байна.

Сэтгүүлчдийн зүгээс Н.Багабанди болон Х.Бадамсүрэн нарыг чөлөөлөх эсэхийг тодруулж асуудаг. 

Н.Багабанди "Оюу толгой" ХХК-ийг байгуулагдсан цагаас нь эхлээд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг бий болгох, хэрэгжүүлж эхлэх хүртэл хугацаанд бодлогоор оролцох хүсэлтэйгээр "Оюу Толгой"-н ТУЗ-д үүрэг гүйцэтгэж байсан. Тэгвэл далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэж, нээсэн тул чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Мөн "Эрдэнэс Монголын Зэс метал" группийн дарга Х.Бадамсүрэнг чөлөөлөх шийдвэр гарсан. Х.Бадамсүрэн гуайг Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нь чөлөөлөөд, "Эрдэнэс Монгол Зэс металл" группийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх үүргийг хүлээлгэж ажиллуулж байсан. Тэгвэл өнөөдөр Зэс металлын групп албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн учраас Х.Бадамсүрэн гуайг албан ёсоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.