Э.Мөнх-Очир МАН-ынхаа гишүүнчлэлийг сэргээжээ

УИХ-ын гишүүн, МАН-ын НБД, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг албан тушаалыг хашиж байсан Э.Мөнх-Очир МАН-ын гишүүнчлэлээ сэргээжээ.

Тэрбээр 2014 онд Төрийн тусгай албанд шилжсэнтэй холбоотойгоор МАН-ын гишүүнээс түдгэлзэж байсан юм. 2021 онд намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ Булган аймгийн МАН-ын хяналтын хороонд уламжилсан ч тодорхойгүй шалтгааны улмаас гишүүнчлэлийн эрхээ сэргээж чадаагүй аж.

Тэгвэл Э.Мөнх-Очир нь намын гишүүнчлэлээ дахин сэргээсэн байна. Тэрээр энэ талаараа "Намын гишүүнчлэл сэргэсэн нь хэсэг нөхдөд таалагдаагүй бололтой" хэмээн жиргэжээ.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гэх шүүмжлэлийг дагуулж байсан түүнийг Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр улиран сонгогдсоныхоо дараа Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суух Ерөнхий Консулаар томилж байв. Ерөнхий Консулын албан тушаалаас буусны дараа тэрбээр МАН-аас буурь сэлгэж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны зөвлөх болсон юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.