Уртын тээврийн ханш 55 юань болж, тээвэрчид тэг зогсолт хийлээ

"Гашуун сухайт"-ын боомтод хилээр нүүрс тээвэрлэдэг уртын тээвэрчид тэг зогсолт хийхээ албан ёсоор мэдэгджээ. Учир нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ний 22:00 цагаас уртын тээврийн ханш 60 юань болон унажээ. Тээврийн компани 60 юаниас 5 юаниа суутган тээвэрчдийн гар дээр 55 юань болж очиж байгаа юм.

2020 оны наймдугаар сард тухайн үеийн УУХҮ-ийн болон ЗТХ-ийн сайд нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу уртын тээвэрт ачаа тээврийн хөлсийг нэг тонн тутамд +80 юан болгон нэмэгдүүлэхийг чиглэл болгосон юм.

Тээвэрчдийн зүгээс “2019 онд нэг литр шатахуун 1750 төгрөг байхад 55 юаниар тээвэрлэлт хийгээд ядуусын эгнээнд шилжиж байсан. Одоо 2023 онд шатахуун 3600 төгрөг болсон байхад бид 55 юаниар юуны төлөө ажиллах вэ. ЭТТ удирдлагууд ЗТХЯ-наас үүрэгдсэн жишиг үнийн тарифыг барьж ажилласангүй” гэлээ.

340489627 607531684606979 4337169702522368462 n

ЗТХ-ийн болон УУХҮ-ийн сайдын жишиг үнэ тарифыг мөрдөж ажиллах 72 цагийн хугацааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын удирдлагуудад өгчээ. 72 цагийн дараа тавьсан шаардлагуудыг биелүүлэхгүй бол тэг зогсолтоо үргэлжлүүлэн хэмээн тээвэрчдийн зөвлөлөөс мэдэгджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.