“Лифтэнд олуулаа суулаа” гэж шаардлага тавьсан эмэгтэй бүлэг охидод зодуулжээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10.36 минутанд “Лифтэнд олуулаа суулаа” хэмээн шаардлага тавьсаны төлөө намайг зодлоо гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын байрны оршин суугч иргэн "У" лифтэнд олуулаа суулаа гэж шаардлага тавьхад 3-4 охидууд бүлэглэн бие эрх чөлөөнд нь халдаж, зугтсаныг СХД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлуулахаар шинжээч эмчийг томилон холбогдогч нарыг эрэн сурвалжилж байна.
Холбогдогч охидуудын сууж явсан машин болон гэрийн хаягийг тогтоожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.