"Шувуу" ажиллагааныхан Т.Бадамжунайг эх оронд нь албадан авчирлаа
Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд төрийн хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад хил давж явсан Т.Бадамжунайг эх оронд нь авчирлаа.
УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунайг Филиппин улсын цагдаа, прокурорын байгууллагынхан манай талын хүсэлтийн дагуу энэ сарын 3-ны өглөө Сэбү хотоос баривчилжээ.
Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр өмнөд хилийн Замын-Үүд боомтоор “УАЗ-469” машинд суун БНХАУ руу гарч, улмаар цаашаагаа дамжин дээрх улсад очсон байдаг.
УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг гадаад оронд худалдахад албан тушаалын байдлаа ашиглан оролцож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.