Хүлүүлсэн байдалтай нас барсан эрэгтэй хүний цогцос автомашины тээшнээс олджээ

Гарыг нь нь хүлж, аманд нь алчуур чихсэн цогцос автомашины тээшнээс олджээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Булган аймгийн Орхон суманд уг хэрэг бүртгэгдсэн бөгөөд улсын дугааргүй "Тоёота приус-11" маркийн автомашины тээшинд цогцсыг хийсэн байжээ.

Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хохирогч Булган аймгийн Баян-Өндөр суманд оршин суудаг 62 настай Г болох нь тогтоогдсон байна. Мөн эд мөрийн баримтаар алчуур, тамхи, сим картны үүр, "96-23 ОРО" улсын дугаар зэргийг хураан авчээ.

Тухайн дугаарын эзэмшигчийн мэдээллийг тодруулбал, 62 настай Г гэгч аж. Хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.