СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Инчоны нисэх онгоцны буудлаар зорчиж байсан монгол эрэгтэйн ачаанаас 100 ширхэг сум илрүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Өмнөд Солонгосын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрч байсан монгол зорчигчийн ачаанаас 100 ширхэг цэнэгтэй сум олж илрүүлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 15-ны өдөр гэж тус нисэх буудлын цагдаа нар өнөөдөр /2023.04.03/ мэдэгдсэн байна. 

Нисэх буудлын аюулгүй байдлын шалгалтын ажилтан А-гийн ачааг холбогдох албаныхныг байлцуулан онгойлгож, сумнуудыг шалган, холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаагийн алба, Батлан хамгаалахын сөрөг тагнуулын команд төдийгүй Нисэх онгоцны буудлын тэсрэх бөмбөг устгах баг хэргийн газарт ажиллаж, хамтарсан шалгалт хийсэн аж. Мөрдөн байцаалтын явцад А нь "Монголд очоод буудлагын бэлтгэл сургуулилт хийхийн тулд АНУ-ын Вашингтон хотоос спортын зориулалтаар сум худалдаж авсан. АНУ-аас худалдаж авсан сумыг Монгол руу яагаад авч явж болдоггүй юм?" хэмээн эсэргүүцсэн гэжээ.

Үүний дараагаар цагдаа нар 100 ширхэг сумыг хураан авч, тус зорчигчийг эх орноосоо гарахыг тушаасан байна.

билээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Лас Вегас хотоос Инчоны олон улсын нисэх буудлаар дамжин Филиппиний Манила хотын зүг хөөрөх гэж байсан "Korean Air" компанийн нисэх онгоцны зорчигчдын суудал дороос 9 мм-ийн гар бууны хоёр сум олдсон ба улмаар онгоц яаралтай терминал руу буцсан. Харин мөн адил сарын 16-ны өдөр тус нисэх буудлын 1-р терминалын 3 давхарт байрлах хогийн савнаас 5.56 мм-ийн хэмжээтэй америк бууны сум олдсон юм.

Эх сурвалж: SBS News

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Яг монгол
1 жилийн өмнө
192.82.83.207

Яг монгол хүн мөн байна. Эрхээ л мэдэхээс үүрэг хариуцлагаа мэддэггүй. Тэр хүртэл явсан хүн байж ядаж буу сум хувь хүн хил давуулах нь хууль бус гэдгийг мэддэг баймаар юм. АНУ явах мөнгөтэй атлаа иймхэн юмыг мэддэггүй, ойлгодоггүй гэхээр юу ч гэхэв дээ. Яагаад болдоггүйг нь мэдмээр байвал ядаж кино үз. Хаха

Huz
1 жилийн өмнө
103.11.192.186

Usa ongots zovshoordogdogiin bhdaa sum teeverleh

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.