Оюутолгойн далд уурхайн 200 ажилтан ажил хаялт зарлажээ
Оюутолгойн далд уурхайн туслан гүйцэтгэгч "Уорли инженеринг" компанийн ажилтнууд өнөөдөр /2023.03.31/ 06:00 цагаас эхлэн хугацаагүйгээр ажил хаялт зарлажээ.
Монгол ажилчид цалин хөлсөө шударгаар тооцож олгуулах асуудлаар хөдөлмөрийн хяналтын байгууллага, захиргааны хэргийн шүүхэд хандаж улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргаанаа эв зүйгээр шийдэхийг хүссэн ч мухардалд орж ийнхүү өнөөдрийн 06 цагаас эхлэн уурхай дээр ажил хаялт зарласан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.