СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-30

🔴 С.Эрдэнийн Ардчилсан нам УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг "өмгөөлөхгүй" гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Ардчилсан намын ээлжит 4/11 мэдээллийн цаг болов. Ардчилсан Намын төлөөлөл нүүрсний хулгай, болон нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой мэдэгдэл гаргасан талаар танилцууллаа. 

БГД-ийн Ардчилсан Намын хорооны дарга, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Н.Болдбаатар:

-Баянгол дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс нэг төлөөлөгч нь нас барж, нэг төлөөлөгч ял авсан. Нийт 39 төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж явна. Зургаадугаар сарын 18-нд буюу аймаг дүүрэг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн сонгуульд Баянгол дүүргийн 1 болон 11 дүгээр хороонд нөхөн сонгууль хийнэ гэв. 

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга Х.Даваадорж:

-Нэр бүхий УИХ-ын гишүүд гэмт хэрэгт холбогдож шалгуулах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал хэлэлцэгдэж байгаа хэдий ч, гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоон шийдвэрлэх хуулийн засаглал Монгол Улсад бий. 

Ардчилсан Намын даргын зөвлөл 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдөр хуралдаж эрх мэдэл, албан тушаалаа ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, хөрөнгө завшсан гээд аливаа хууль бус үйлдэлтэй Ардчилсан Нам огтхон ч эвлэрэхгүй бөгөөд хамгаалахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.