СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-27

Олон тооны Цагаан зээрийг булах үйлдэл хийсэн “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн байгаль орчны ажилтнуудыг халах шаардлагыг хүргүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

"Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-иас химийн аюултай бодисонд хордсон их хэмжээний зээрийг шөнийн цагаар нууцаар булах гэж байгаад баригдсан хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан. Дорнод аймагт зээр олноор үхсэн уг асуудлаар Монгол Улсын Засгийн газар ажлын хэсгийг байгуулаад байгаа юм.

Уг хэрэгт холбогдуулан Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс дараах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Шаардлагад,

  1. Хорогдсон цагаан зээрийн сэг зэмээс гадна тухайн орчны газрын хөрс, усыг шинжилгээнд хамруулахийг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д, шинжилгээний дүгнэлтийг олон нийтэд мэдээлэхийг Экологийн Цагдаагийн албанаас
  2. Эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авахгүйгээр олон тооны Цагаан зээрийг булах үйлдэл хийсэн “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний байгаль орчны ажилтнуудыг ажлын 7 хоногийн дотор ажлаас нь чөлөөлж, олон нийтэд мэдээлэхийг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний захирлаас
  3. Хууль тогтоомж зөрчсөн дээрх болон бусад үйлдлүүдэд хяналт тавьж, таслан зогсоож ажиллаагүй Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбай дахь Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгчийг ажлаас нь ажлын 7 хоногийн дотор чөлөөлж, олон нийтэд мэдээлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас,
  4. Халхгол сумын нутаг дэвсгэрт 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд тээвэрлэлт гүйцэтгэж байхдаа газрын хөрсөнд түүхий тос асгаж байгаль орчныг бохирдуулсан үйлдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу харьяалах сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллага, байгаль орчны байгууллагад мэдэгдэхгүйгээр нуун дарагдуулсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний холбогдох албан тушаалтан, дээрх зөрчлийг гаргаж, улмаар нуун дарагдуулсан “Жилин хуа яан” ХХК газрын тосны тээвэрлэгч компанитай байгуулсан гэрээг ажлын 7 хоногийн дотор цуцалж, олон нийтэд мэдээлэхийг ‘Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн захирлаас,
  5. Газрын тосны ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн дагуу заасан хугацаанд багтаан хянаж, баталж байхыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргаас
  6. “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2005 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд байгуулсан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээг нэг сарын дотор олон нийтэд ил тод болгохыг "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ний захирлаас
  7. Өнөөдрөөс эхлэн тус төслийн бүх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэйгээр олон нийтэд зарлаж, сонгон шалгаруулахыг "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ний захирлаас шаардаж байна.­­
Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

tsetseenee
1 жилийн өмнө
66.181.161.166

mongol hvmvvse ajilas hal gd tenegteed bhima.ter kompani deed udirdlaga tsaad ailtai ni tootsoochee....tsalingaa awch,ajiltsai bhin tuld naad hvmvs chn gvitsetgejl bgashte....bvr ehkeles ni hsn geree heleltseeree etgj 1 haraach...maluudaa udhgi hytaud bish,hdn mongol ajilgvi bold togsonodoo

Зочин
1 жилийн өмнө
192.82.84.59

Эх орныг минь үндсээр нь устгах трорист үйл ажилгаа явуулж байгаа уг компаны тусгай зөвшөөрлийг цуцлаж үйл ажиллагааг зогсоож өндөр хариуцлага тооцох хэрэгтэй ер нь хужаа нарыг цэвэрлэх хэрэгтэй .

buudagch
1 жилийн өмнө
98.96.214.210

tsaana ni hujaa nar tur barij bga malnuudig anand hahtal mungu chihsen bolohoor ingej doromjilj bgn, hze ch unen ilrehgui heden hun halaal boloo uneheer gutaj bnaa

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.135

Тэгээд хэдэн хүн ажилаас нь халаад болоо юу үгүй байлгүй дээ

иргэн
1 жилийн өмнө
59.153.115.25

Эх орноосоо уравсан ийм хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Тэр харуул хамгаалалтын нөхрийн хүнд хандаж, хүзүү толгойг нь өвдөглөж буйг харцгаа. Бидний дайсан гаднаас биш дотроо байгааг эндээс төвөггүй харж болно. Үүнд Хятад биш Монголчууд бид буруутайг ойлгож болно. Хэдэн төгрөгөөр эх орон ард түмнийхээ эсрэг зогсож буй ийм нөхөд бол жэнхэнэ чоно дагасан жингэр гэдэг шиг хүний адгууд. Эдэнд хуулийн хариуцлага чанга байх ёстой.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.